“Чанартай үйлчилгээ чадварлаг багаас” сэдэвт сургалт зохион байгууллаа
2015 оны 5 сарын 04
Олон улсын сувилагчийн баярыг угтан Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, “Өөрчлөлтийг чиглүүлэгч” төв ТТБ-тай хамтран дүүргийн эрүүл мэндийн байгууллагын эмч, сувилагчдад “Чанартай үйлчилгээ чадварлаг багаас” сэдэвт сургалтыг 2015 оны 5-р сарын 01-ны өдөр Хан-уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн сургалтын танхимд зохион байгууллаа.
Тус сургалтын нээлтэд Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжил, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Д.Анхбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, Эрүүл мэндийн төвийн дарга Т. Пүрэвчулуун нар оролцлоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
21437
0 эможи