Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал
08:30 цагт Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн Хангарди ордны 14 давхарт болно. Өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.
09:00 цагт Монгол Улс “Онлайн эрх чөлөө” олон улсын эвслийг тэргүүлж байгаатай холбогдон манай улсын Засгийн газар уг эвслийн Сайд нарын "Онлайн эрх чөлөө" V бага хурлыг Төрийн ордонд зохион байгуулна.
10:00 цагт Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн Удирдах Хорооны ээлжит хурал НЗДТГ-ын А танхимд болно. Төслийн явцад шийдвэрлэх шаардлагатай асуудлыг хэлэлцэнэ. Утас: 91040607
11:00 цагт АСЕМ-ийн орнуудын уулзалтын хүрээнд Хот чимэглэлийн уран баримлыг нийслэлийн гудамж талбайд урлан байршуулах, тохижилт, цэвэрлэгээ, бүтээн байгуулалтын ямар ажлууд хийх талаар мэдээлэл өгөх хурал Хангарди ордоны 6 давхарын хурлын зааланд болно. Утас: 96586689
11:00 цагт Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан ойн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажил болон ойг хэрхэн тэмдэглэх тухай хэвлэлийн бага хурал НЗДТГ-ын хурлын А танхимд болно. Хуралд БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, хошууч, генерал З.Болдбаатар, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар зэрэг холбогдох албаны хүмүүс оролцоно. Утас: 99666553
12:00 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд “Глоб” хадгаламж зээлийн хоршооны захирал асан Ж.Мэндбаяр өөрийнх нь холбогдсон гэмт хэргийн талаар мэдээлэл өгнө. Хуралд тус хоршооны хохирогчид оролцоно.
12:00 цагт Монголын улс төрийн шинэ хүчин Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН нам/ Шүрэн төв /Элчингүүдийн гудамж, Солонгосын элчингийн баруун хойно, Чехийн элчингийн хойно/-д анхны мэдээллээ хийнэ.