Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Сөүл хотод айлчилж байна

2015 оны 5 сарын 02

Улаанбаатар  Сөүл хотын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ өдрүүдэд тохиож буй. Ойн хүрээнд БНСУ-ын Сөүл хотноо “Улаанбаатарын өдөр” арга хэмжээг энэ сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй төлөөлөгчид Сөүл хотноо айлчилж байна. Айлчлалын багт нийслэлийн Засаг даргын Зам тээврийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал, НЗДТГ- ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Д.Наранцэцэг тэргүүтэй холбогдох албаныхан багтаж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21398
0 эможи
keyboard_arrow_up