Иргэдэд цахимаар газар өмчлүүлэх 3-р ээлжийн бүртгэл эхэллээ

2015 оны 5 сарын 02
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор батлагдсан байршлуудад иргэдэд газар шинээр өмчлүүлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр шат дараатайгаар зохион байгуулж байгаа. 2014 онд зохион байгуулагдсан эхний ээлж, 2015 оны 1 дүгээр сараас эхлэн зохион байгуулагдсан 2 дугаар ээлжийн цахим газар өмчлөлийн ажлаар нийт 24766 нийслэлийн иргэн газар өмчилж авсан байна.
 
Харин газар өмчлөлийн цахим системийн 3 дугаар ээлж 05 дугаар сарын 01-ний өдрийн 12:20 цагаас  эхэллээ. З дугаар ээлжээр дараахь 11 байршилд иргэдийг бүртгэнэ.
  1. Сонгинохайрхан, Шижирийн хөндий                    
  2. Сонгинохайрхан, Шижир уул                                   
  3. Баянзүрх, Улиастайн бага ам                                  
  4. Баянзүрх, Богдын давааны ам                                
  5. Хан-Уул, Улаан овоот                                                 
  6. Хан-Уул, Улаан овоот                                                 
  7. Налайх, Нисэх хотхон                                                
  8. Багануур, Булагтай                                         
  9. Багахангай, Хангайн хөндийн 2-р хэсэг    
  10. Багануур, Тариан булаг 2-р хэсэг                            
  11. Багахангай, Хангайн хөндийн 1-р хэсэг                
 
З дугаар ээлжийн газар өмчлөлийн бүртгэл нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn болон Өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mn сайтуудаар явагдах бөгөөд 14 хоногийн хугацаанд бүртгүүлээрэй.  Харин дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1285, 11 319215 дугаарын утсаар авах боломжтой
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21390
0 эможи
keyboard_arrow_up