ХУД-ийн ИТХ-ын санаачлгаар сургалтыг сарын турш амжилттай зохион байгуулжээ

2015 оны 4 сарын 30

ХУД-ийн ИТХ-ын санаачлгаар  дүүргийн 16 дунд сургуулийн ахлах ангийн 3000 шахам сурагчдын  эцэг эхчүүдэд "Хүүхдээ хэрхэн зөв хүн болгож хөгжүүлж, хүмүүжүүлэх вэ?" сэдэвт сургалтыг 4 дүгээр сарын туршид амжилттай зохион байгуулжээ.  Энэхүү сургалтын хугацаанд хүүхдийг зөв хүн болгож хөгжүүлж, хүмүүжүүлэх орчин маань ямар байгаа, ямар асуудлууд тулгараад байгаа дээр эцэг эхчүүд саналуудаа чөлөөтэй гаргаж, эцэг эхчүүдийн  гаргасан санал бодлууд энэ системийг өөр түвшинд гаргахад хувь нэмрээ оруулах болно гэдгийг зохион байгуулсан хүмүүс зүгээс хэлж байна. Нийгмийн аль ч асуудлыг өөрчлөхөд иргэдийн оролцоо хамгаас чухал гэдэг энэ сургалтын явцад харагдлаа гэж сургалтанд хамрагдсан эцэг эхчүүдийн зүгээс хэлжээ.

Мөн ХУД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, төлөөлөгчид, удирдлагуудын зүгээс үр хүүхдийнхээ төлөө санаа тавьж сургалтад идэвхтэй оролцсон эцэг эхчүүд, сургууль дээрээ зохион байгуулсан сургуулийн багш, удирдлагуудад  талархал илэрхийлж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21334
0 эможи
keyboard_arrow_up