Интермед эмнэлгийн урилгаар ХУД ЗДТГ уулзалт зохион байгууллаа

2015 оны 4 сарын 30

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Интермед эмнэлгийн урилгаар Засаг даргын Тамгын газар болон дэргэдэх хэлтэс албадын дарга нар 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр тус эмнэлэгтэй танилцах уулзалт зохион байгууллаа. Тус эмнэлэг нь байгуулагдаад 1 жил болж байгаа бөгөөд эмнэлгийн гүйцэтгэх захирал Т.Болормаа хэлэхдээ: Манай эмнэлгийн гол зорилго нь өндөр хөгжилтэй улс орнуудын эмнэлгийн тусламж үйлчилгээний стандарт, арга зүй, ноу*хау технологийг Монголд нэвтрүүлэх орчин үеийн 3-р шатлалын эмнэлэг болох, иргэдэд орчин үеийн баталгаатай, чанартай, аюулгүй эмнэлгийн тусламж үйлчилгээг эх нутагтаа авах боломж бүрдүүлэх, гадаадын улс орнууд руу эмчлүүлэх, шинжэлгээ өгөх гэж явж буй иргэдийн урсгалыг сааруулах зорилготой ажиллаж байгаа гэв. Интермед эмнэлэг нь нийт 91 ор, 4 хагалгааны өрөөтэй бөгөөд нийт 260 хүн ажиллаж байна.

Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын ажилтан албан хаагчдыг хөнгөлттэй нөхцөлөөр үзлэг оношлогоо, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад дэмжлэг үзүүлэх, цаашид хамтран ажиллах талаар дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг болон эмнэлгийн гүйцэтгэх захирал Т.Болормаа нар  харилцан санал солилцлоо.

123

123

123

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21306
0 эможи
keyboard_arrow_up