ХУД-ийн 34-р сургуулийн “Бид авьяаслаг амжилтын эзэд” тайлан тоглолт боллоо
ХУД-ийн 34-р сургууль "Зөв монгол хүүхэд", Бага боловсролын "Цөм" хөтөлбөрийг хэрэгжүүлэх "Хүүхдэд ээлтэй Хан-Уул" хөтөлбөрийн хүрээнд хүүхэд бүрийг хөгжүүлэх талаар 2014-2015 оны хичээлийн жилд зохион байгуулсан ажлуудаараа “Бид авьяаслаг амжилтын эзэд” тайлан тоглолт өдөрлөгийн үйл ажиллагаа Өнөөдөр МҮЭСТ ордонд амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү үйл ажиллагаа нь нэгэн хичээлийн жилд суралцагчдаа хэрхэн яаж хөгжүүлж буйгаа эцэг эх , олон нийтэд харуулах , хөгжиж байгаа хүүхдээ хараад эцэг эхчүүд сэтгэл дүүрэн бахархалтай байгааг харах мөн сургууль багш эцэг эх суралцагчтайгаа хамтран “Хүндлэн сонсдог , ухаарч ойлгодог, зөв дадал хэвшил , бүтээлч сэтгэлгээтэй суралцагч хамт олныг төлөвшүүлэх зорилготой ажилласны үр дүн юм. 2015 оны хичээлийн жилд "Багш бүр дугуйлан" гэсэн зарчмын баримтлан ажилласнаар суралцагчдын дугуйлан секцэд хамрагдах тоо өмнөх хичээлийн жилтэй харьцуулахад дорвитой нэмэгдэж, 43 нэрийн дугуйланд давхардсан тоогоор 1170 сурагч хамрагдан, авьяас чадвараа хөгжүүлэн ажилласан байна.