ХУД Хөдөлмөрийн хэлтэс “АМЖИЛТЫН ГАРАА” өдөрлөг зохион байгууллаа

2015 оны 4 сарын 28

     Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв, ажил олгогч аж ахуй нэгжүүд, Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс хамтран “Амжилтын  гараа” өдөрлөгийг ажил хайж буй иргэний хүсэл сонирхол, мэргэжил, ур чадварт нийцүүлэн  зуучлах зорилгоор 2015.04.23-нд  “Хөдөлмөрийн ордон”-д зохион байгууллаа.

Өдөрлөгийг нээж Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн Ажил мэргэжлийн чиг баримжаа, зөвлөгөө, зуучлалын газрын дарга Н.Энхбаатар үг хэллээ. Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Оюунсүрэн Хөдөлмөрийн хэлтсийн чиг үүрэг, үйл ажиллагааны талаар товч мэдээлж, өдөрлөгт оролцогчдод өдөрлөгийн хөтөлбөрийг танилцууллаа.

Өдөрлөгт Залуучуудын хөдөлмөрийн төв бирж, “Номин холдинг” ХХК, “Эко констракшн” ХХК, “Мах маркет” ХХК, “Монгол тэнхлэг” ХХК, “Монгол хьюндай автомотив” ХХК, “Цэц налуу экологи” ХХК, “Кашмер холдинг” ХХК, “MMCG” ХХК, “Дельта фүүдс” ХХК, “Үндэсний соёл амралтын хүрээлэн”, “Улаанбаатар такси”, Global event” ХХК, “Санкомпорт” ХХК аж ахуй нэгжүүд оролцлоо.

Хөдөлмөрийн хэлтсийн хороо хариуцсан мэргэжилтэнүүд Хан-Уул дүүргийн хэмжээнд идэвхитэй ажил хайж буй 1112 иргэнд урилга тарааж,  190 иргэнийг ажлын байранд санал болгож, оролцогч аж ахуйн нэгжүүд 242 иргэнийг ажлын байранд бүртгэж, ажил мэргэжлийн чиг баримжаа, зөвлөгөө, мэдээллийг 22 иргэнд өгч нийт 454 иргэнд үйлчилгээ үзүүлэн ажиллалаа.

123

123

123

123

 

 

                                    

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21261
0 эможи
keyboard_arrow_up