“Цэцгэн эрхэт Ловон бурханы хөшөө” байгуулна

2015 оны 4 сарын 24

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Богдхан уулын дархан цаазат газрын Чандманийн аманд “Цэцгэн эрхэт Ловон бурханы цогцолбор хөшөө” байгуулах тухай шийдвэр гаргалаа. Хуралдаанд асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий архитектур бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж танилцуулав.  

Нийслэлчүүд Богдхан уулын Чандманы амыг эртнээс Хийморийн овоо хэмээн нэрлэж ирсэн. Иргэдийн шашин, соёлын уламжлалыг алдагдуулахгүйгээр сүрлэг шүтээн тахилын оронг байгуулах, үйлчилгээ бий болгох, мод ургамал тарих, ойжуулах, зам талбай байгуулах зэрэг орчин цагийн хөгжилд нийцүүлсэн ажлуудыг хийх замаар хөгжүүлэх, эзэнжүүлэх, хамгаалах шаардлагатай  байгаа юм.

Энэ ч үүднээс дотоод гадаадын зочид, сүсэгтнүүдийн зорин  ирэх “Цэцгэн эрхт Ловон бурхан”-ы цогцолбор буюу аялал жуулчлалын нэгэн төв байгуулсанаар энэхүү  хэрэгцээ шаардлагыг  шийдвэрлэж  чадах төдийгүй түүх соёл, зан заншлаа  сурталчлах юм. Цэцгэн эрхэт хэмээн  нэрлэгддэг Бадамсамбуу бурхан нь  цөвүүн  цагийн  хорлол  бүхнийг  амирлуулах, ялангуяа харийн аюулаас  гэтэлгэхэд аньстай хэмээн  монголчууд эртнээс  шүтэж  иржээ. Тиймээс Улаанбаатарчуудын сахин хамгаалах бурхан, хийморио бадраах шашин номын зан үйлийг ёсоор нь сэргээн мөргөлийн сүм, хүүхэд залуучууд ахмад настаны амарч зугаалах уламжлалт соёл орчин цагийн ногоон байгууламж хосолсон цогцолбор бүтээх юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21151
0 эможи
keyboard_arrow_up