ХУД-ийн 118-р сургуулийн өмнө “Кирилл үсэг” хөшөөний шав тавих ёслол боллоо
ХУД-ийн ИТХ болон Монгол Болгар Улсын соёлын хамтын ажиллагааны хүрээнд тус дүүргийн 118-р сургуулийн өмнө “Кирилл үсэг” хөшөөний шав тавих ёслол өнөөдөр амжилттай боллоо.
Энэхүү ёслолын үйл ажиллагаанд Улаабаатар хотын Захирагчийн ажлын албаны Нисэх-Яармаг хариуцсан ажлын албаны дарга Р.Дамдин, ХУД-ийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, ХУД-ийн ИТХ-ын Эдийн засаг хөрөнгө оруулалт, гэр хороололын хөгжил, мэдээлэл технологийн асуудал хариуцсан орлогч дарга Т.Чингүнжав, ХУД-ийн Хөдөлмөр эрхлэлт нийгмийн хамгаалал халамжийн асуудал хариуцсан орлогч дарга Д.Анхбаяр , ХУД-ийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Бас-Оргил, ХУД-ийн Боловсролын хэлтэсийн ахлах мэргэжилтэн Н.Батбаяр , ХУД-ийн ИХТөлөөлөгч, 8-р хорооны засаг дарга Ё.Цацралтуяа, Болгар Монголын Найрамдлын нийгэмлэгийн дарга ноён Младен Станев , Болгар улсаас Монгол улсад суух Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч ноён Стаматов болон 118-р сургуулийн удирдлага багш ажилтан нар оролцлоо.
Кирилл үсэг нь анх Болгар улсаас үүсэлтэй бөгөөд одоогийн байдлаар Монголчуудын 4 үеийг дэлхийн соёл иргэншилтэй танилцуулахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн юм.
Тийм учраас хөшөөний шав тавих ажиллагааг хаврын адаг сарын өлзий дэмбэрэл бүрдсэн сайн өдрийг сонгон хийсэн бөгөөд тус хөшөө нь ирэх 5 сарын эхэнд нээлтээ хийх юм байна.
Шав тавих ёслолд ирсэн зочид төлөөлөгч нарт зориулан 118-р сургуулийн авьяаслаг сурагчид болон энэ жил анхлан сургуульд орсон 1-р ангийн бяцхан сурагчид урлагийн үзүүлбэр үзүүллээ.