Албадан эмчилгээ арга хэмжээ боллоо
Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтсээс 2015 оны 04-р сарын 21,22 -ны өдрүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, архинд донтох өвчтэй болсон этгээдүүдийг эмчлэх зорилгоор “Албадан эмчилгээ” тусгай арга хэмжээг 2 өдрийн турш зохион байгуулан ажилласан байна. Арга хэмжээнд хороо хариуцсан хэсгийн байцаагч нар 1 машинтайгаар оролцсон бөгөөд дүүргийн 1,2,3,11,15-р хорооны нутаг дэвсгэрдэх согтуурах донтой этгээдүүд ихэвчлэн цуглардаг Ажилчны алдар талбай, 19-р хорооллын үйлчилгээний төв, 120 мянгатын 20,21,22-р байрууд, Арьс ширний үйлдвэрийн хашаа зэрэг газруудад эргүүл шалгалт зохион байгуулан нийт 28 этгээдийг саатуулах байранд хүлээлгэн өгч, 19 этгээдийн ар гэрээс албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлт хүлээн авч, тэдгээрийг дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран эрүүл мэндийн үзлэгт хамруулан Дүүргийн иргэний хэргийн хоёрдугаар шүүхэд хандан нийт 12 этгээдийг албадан эмчлүүлэх шийдвэр гаргуулан Төв аймгийн Баян суманд байрлах Согтуурах мансуурах донтой этгээдтийг захиргааны журмаар албадан эмчлэж, албадан хөдөлмөр хийлгэх төвд хүлээлгэн өгсөн байна.