ХУДүүрэгдэх Цагдаагийн 1-р хэлтсийн даргын нэрэмжит “Марш тактикийн тэмцээн” боллоо

2015 оны 4 сарын 24

ХУДүүрэгдэх Цагдаагийн 1-р хэлтсээс Цагдаагийн байгууллагын түүхт 94 жилийн ойг угтаж цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүнд эр зориг, тэсвэр хатуужил, бие бялдрын өв тэгш хөгжлийг бий болгох, тодорхой зорилготой, идэвхи санаачлагатай бүтээлч бие хүнийг төлөвшүүлэх, эсрэг талын сэтгэл зүйн дайралтад өртөхгүй, олон талт үүрэг гүйцэтгэх, бэлтгэл жигдрэлтийг хангах зорилгоор хэлтсийн даргын нэрэмжит “Марш тактикийн тэмцээн”-ийг 2015 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын Хээрийн сургалтын төв дээр зохион байгууллаа.

Тус хэлтсийн даргын нэрэмжит “Марш тактикийн тэмцээн”-д  хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн 1, 2-р баг, саатуулах байр, гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, дэмжлэг үзүүлэх тасгийн нийт 5 баг оролцож ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужил гарган өрсөлдөж Нэгдүгээр байрыг цагдаагийн ахмад Н.Сүхбаатар ахлагчтай Нийтийн хэв журам хамгаалах тасгийн 1-р баг эзэлж цом, өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагналаар, Хоёрдугаар байрыг цагдаагийн дэслэгч Ж.Мөнхболор ахлагчтай Саатуулах байрны баг эзэлж өргөмжлөл, мөнгөн медаль, мөнгөн шагналаар, Гуравдугаар байрыг цагдаагийн ахмад Я.Билэгдэмбэрэл ахлагчтай Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн баг эзэлж өргөмжлөл, хүрэл медаль, мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.

Хэлтсийн даргын нэрэмжит “Марш тактикийн тэмцээн”-ий хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд зохион байгуулагдсан “Цэвэр агаар-хамтын ажиллагаа” тэмцээнд хэвлэл, мэдээллийн байгууллагууд идэвхитэй оролцож баг, тамирчид 1 км зайг саадтайгаар туулан өнгөрүүлж АКМ болон ПМ галт зэвсгээр буудлага үйлдэж, нийлбэр оноогоор Нэгдүгээр байрыг KMG телевизийн 1 дүгээр баг эзэлж өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагналаар, Хоёрдугаар байрыг NTV телевизийн баг, тамирчид эзэлж өргөмжлөл, мөнгөн медаль, мөнгөн шагналаар, Гуравдугаар байрыг KMG телевизийн 2-р баг эзэлж өргөмжлөл, хүрэл медаль, мөнгөн шагналаар тус тус шагнагдсан байна.

Арга хэмжээний хүрээнд цагдаагийн алба хаагч нарын гэр бүлийн гишүүдийг урин оролцуулж цэнгээнт бүжиг, диско бүжиг болон хөгжөөнт тоглоом тоглуулж алба хаагч болон тэдний гэр бүлийн гишүүд, хэвлэл, мэдээллийн байгууллагуудын ажилтнуудыг цэвэр агаарт нэг өдөр амруулан ажиллахад хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтнууд, цагдаагийн байгууллагын алба хаагчдын ар гэр, гэр бүлийн гишүүдээс уг арга хэмжээг эерэгээр хүлээн авч дэмжин талархал илэрхийлж байлаа.

Арга хэмжээнд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Д.Батбилэг, Соёлын ордоны захирал Б.Минжүүр нар оролцож тэмцээнд оролцож байгаа баг, тамирчдад спортын өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөсөн бөгөөд Монгол Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, СТА Нарантуяа, дуучин Мөнгөнчимэг нар ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.

123
123
123
123
123
123
123
123
123
123
123
123
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21112
0 эможи
keyboard_arrow_up