“Улаанбаатар марафон-2015” цом ХУД-ийн Төрийн сангийн хэлтсээс Онцгой байдлын хэлтсийн хамт олонд шилжэн аялаж байна
2015 оны 4 сарын 24
М.Цогзолмаа даргатай ХУД-ийн Санхүү Төрийн сангийн хэлтсийн хамт олон ЗДТГ-ын спорт хамтлагийн ахлагч Ц.Цэцэнмандахад “Улаанбаатар марафон-2015” гүйлтийн цомыг хүлээлгэн өглөө. Тэрээр цомын буухиаг цааш нь аялуулж Д.Даваасүрэн даргатай ХУД-ийн Онцгой байдлын хэлтсийн хамт олонд шилжүүлсэн юм. Д.Даваасүрэн дарга байгууллагынхаа ажилтан албан хаагчдаа уриалан олон улсын гүйлтэнд идэвхитэй оролцохоо илэрхийллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
21110
0 эможи