Хан-Уул дүүргийн 16-р хорооны “Энхбуянт манал” Өрхийн эрүүл мэндийн төвийг шагнаж урамшууллаа
2015 оны 4 сарын 23
Эрүүл мэндийн сайдын 2013 оны 266 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/274 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтаар батлагдсан Өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулах гүйцэтгэлийн гэрээг дүгнэх журмын дагуу 2014 оны жилийн эцсийн гэрээ дүгнэлтээр “А” буюу “Бүрэн хангалттай” үнэлгээ авсан 16 дугаар хорооны “Энхбуянт манал” Өрхийн эрүүл мэндийн төвийг 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр дүүргийн Засаг дарга 5,000,000 төгрөгөөр шагнаж батламж гардууллаа .
Тус үйл ажиллагаанд - Дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг
- Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжил, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Д.Анхбаяр
- Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган
- Эрүүл мэндийн төвийн дарга Т.Пүрэвчулуун
Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар оролцлоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
21073
0 эможи