16 дугаар байрны хажууд барилга барих шийдвэрийг хүчингүй болгов
Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 16-р байранд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар БГД-ын засаг дарга, онцгой комиссын дарга Д.Оросоо мэдээлэл хийлээ. Тэрээр тус байрны оршин суугчдын нүүлгэн шилжүүлэх бусад ажиллагааны зардлыг Нийслэлийн Засаг даргын нөөцийн хөрөнгөөс гаргаж дараа нь тухайн буруутай эзнээр төлүүлэхээр шийдвэрлэсэн гэлээ. Тус ажлын хүрээнд одоогоор 10 сая төгрөгийг зарцуулаад байгаа гэнэ. Мөн Засаг дарга зөвшөөрөл олгосон этгээдүүдэд хуулийн хариуцлага тооцох хэрэгтэй хэмээсэн юм.
“Би Жи Би Жи” ХХК 2008 онд анх грааж үйлчилгээний чиглэлээр хэмээн газар эзэмших зөвшөөрөл авсан байна. Гэтэл 16-р байрны хажууд грааш бус 18 давхар байр барихаар болсон байна. Харин уг ажлын зөвшөөрлийг 2014 оны долдугаар сард Барилга хот байгуулалтын яамнаас олгосон гэнэ. Иргэдээс удаа дараа гомдол ирсэнийн дагуу Дүүргийн Засаг дарга холбогдох байгууллагуудад албан бичиг явуулсан боловч хариу өгөхгүй байсаар өнөөдрийн ийм байдалд хүргээд байгаа юм байна.
Одоогоор тус байранл нарийвчилсан дүгнэлт хийх шинжээчдийг томилоод байгаа. Шинжилгээний дүгнэлт гархаар барилгын суурийг тогтоох ажил хийх юм байна. Харин Нийслэлийн онцгой комиссын хурлаар тухайн газарт барилга барихаар гаргасан шийдвэрийг хүчингүй болгох тушаалыг гаргажээ.