БГД-ийн 16-р байрны иргэдийг бүрэн нүүлгэн шилжүүлжээ
БГД-ийн 3-р хороолол 14-р хороо Ачлал их дэлгүүрийн арын 16-р байрны орчинд онцгой байдал зарлаж цагдаагийн хамгаалалтанд аваад оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаа боллоо. Уг байрыг 3 хоног лацдан судалгаа шинжилгээний ажил хийх юм байна. Тус байран 48 айлын 240 гаруй иргэн амьдардаг аж. Иргэдийн нүүлгэн шилжүүлсэний дараа байрыг цагдаагийнхан 72 цагийн хамгаалалтанд байлгах юм байна.
Тус барилгын орчинд онцгой байдал зарлаж буй шалтгаан нь “БИ ЖИ БИ ЖИ” компани анх 2011 онд тус газарт орон сууцны барилга барих зөвшөөрөл авч байсан байна. Харин тус зөвшөөрлөө 2014 онд сунгуулжээ. Тэгвэл өчигдөр өдөр Нийслэлийн онцгой комисс хуралдаж Баянгол дүүргийн 14-р хороо 16-р байрны айлуудыг нүүлгэх шийдвэр гаргасан. Тиймээс өчигдөр орой 22 цагийн үед тус байрны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн юм.
Одоогоор 16-р байрыг Цагдаагийн хамгаалалтанд авч байрны гэрэл цахилгааныг бүрэн унтраасан байна. Иргэдийн ихэнхийг автобусаар тээвэрлэн БГД-т байрлах “Эрхэс” зочид буудалд байршуулсан байгаа. Нүүлгэн шилжүүлэлтийн явцад иргэдэд ойр зуурын нэн шаардлагатай эм,хувцас,хувийн бичиг баримт зэргийг биедээ авч явах зааврыг өгсөн байна.