“Улаанбаатар марафон-2015” олон улсын гүйлтийн цом Хан-Уул дүүргийн ЭМТ-д шилжлээ
Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/198 захирамжаар баталсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2015 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Улаанбаатар марафон-2015” олон улсын гүйлтийг 2015 оны 06 дугаар сарын 06-ны өдөр нийслэл хотод 2 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. “Улаанбаатар марафон-2015” цомыг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн хамт олон 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч 2 хоног байгууллагад байршуулан 04 дүгээр сарын 21-ны өдөр Хан-Уул Эрүүл мэндийн төвийн хамт олонд хүлээлгэн өглөө. Цом аялсан байгууллагын удирдах албан тушаалтнууд албан хаагчдаа уриалан өөрсдөө гүйхээр цахим бүртгэлдээ хамрагдсаар байна. Иргэд , ажилтан албан хаагчид та бүхнийг “Улаанбаатар-Марафон-2015” олон улсын гүйлтдээ идэвхитэй оролцож /www.ub-marathon ub gov.mn / сайтад бүртгүүлээрэй.