Хан-Уул дүүргийн ЗДТГ Захиргааны ерөнхий хуулийн хэлэлцүүлэг зохион байгуулна

2015 оны 4 сарын 22

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2015 оны 2 дугаар сарын 6-ны өдөр “Захиргааны ерөнхий хууль”-ийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байна. Тус хуулийн төслөөр захиргааны байгууллагаас иргэдтэй харилцах суурь харилцааг нэгдсэн стандартад оруулахаар тусгасан байна. Ингэснээр төр, иргэний хоорондын харилцаанд суурь зохицуулалт бий болж иргэдийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол хамгаалагдах боломж бүрдэх юм. Төр, иргэний хоорондын харилцааны нийтлэг зарчмууд – хүний эрхийг дээдлэх, хууль дээдлэх зэрэг Үндсэн хуулийн зарчмууд энэ хууль гарснаар бодит амьдрал дээр хэрэгжих боломжтой болно. Өргөн мэдүүлсэн хуулийн төслийг танилцуулж, хэлэлцүүлэх ажлыг төрийн байгууллагын төлөөллүүдийг оролцуулан 2015 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн 10:00 цагт Хан-Уул дүүргийн Иргэдэд үйлчлэх төв байрны 9 давхарт Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын танхимд зохион байгуулах гэж байна. Төрийн албан хаагчдыг тус  хуулийн төслийг боловсронгуй болгоход үнэтэй хувь нэмэр болох өөрийн санал, шүүмжийг хэлж тус хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна.  ХУД-ын ЗДТГ-ын Захиргаа хуулийн хэлтсийн эрх зүйн мэргэжилтэнтэй /88008711/ утсаар холбогдож хэлэлцүүлэгт оролцох боломжтой. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20972
0 эможи
keyboard_arrow_up