Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Захиргааны ерөнхий хуулийн төслийг танилцууллаа

2015 оны 4 сарын 22

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2015 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Захиргааны ерөнхий хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд уг хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх гэж байна.  Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, нутгийн захиргааны байгууллагын албан тушаалтан мэргэжилтнүүдэд дээрх хуулийн төслийг танилцуулж, харилцан санал солилцох хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр  хуулийн төслийн багийн гишүүн, Хууль зүйн ухааны доктор, Удирдлагын академийн дэд профессор Д.Сүнжид хуулийн төслийг танилцуулж, төлөөлөгчдийн саналыг сонслоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20971
0 эможи
keyboard_arrow_up