Хотын дулаан хангамжийг сайжруулах чиглэлээр БНХАУ-ын компаниудтай хамтран ажиллана

2015 оны 4 сарын 22

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Нийслэлийн ЗДТГ, Улаанбаатар хотын Худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2015” бизнес чуулга уулзалтыг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан. Төр, хувийн хэвшлийн 1000 гаруй төлөөлөгч оролцсон тус форумаар Хотын захиргаа, хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллах Түншлэлийн тунхаглалыг гаргасан юм. Энэ ажлын хүрээнд форумд оролцсон БНХАУ-ын Шань Фэй, Шинжин Минзу компани хамтран ажиллах санал тавьсаны дагуу Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбаттай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Тус компаниуд нь барилга угсралт, тоног төхөөрөмж, барилгын дулаалга зэрэг чиглэлээр нэгдүгээр зэрэглэлийн үйлчилгээг БНХАУ болон бусад улсад гүйцэтгэдэг бөгөөд нийслэлээс хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллахаар болж байгаа юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20942
0 эможи
keyboard_arrow_up