ХУД-т "Олон нийт - цагдаагийн хамтын ажиллагаа"-ны өдөрлөг боллоо
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Олон нийт –Цагдаа хамтын ажиллагааны үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүрэгдэх Цагдаагийн II хэлтсээс дүүргийн 4,5,6,7,8-р хороодыг хариуцсан байцаагч нартай хамтран Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчилан таниулах өдөрлөг өнөөдөр боллоо.
Уг үйл ажиллагааны гол зорилго нь Цагдаагийн байгууллагын үйлчилгээг олон нийтэд таниулах, цагдаагийн албан хаагчдын хэрэглэж байгаа зэвсэг тусгай хэрэгсэл мөн Эрүүгийн хэргийн тухай хуулийг олон нийтэд таниулах юм. Нөгөө талаас иргэдээс цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны талаар өргөдөл, гомдол, санал хүсэлт авах иргэдтэй хамтран ажиллах боломж бололцоог бүрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ болж байна. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчилан таниулах энэхүү өдөрлөг улирал болгон явагддаг бөгөөд энэ удаад дүүргийн хамгийн их хүн ам, нягтран суурьшсан хэсэг болох Яармаг хэсгийн 5 хороотой хамран явагдаж байгаагаараа онцлог юм.