Хан-Уул дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төв нийслэлийн хүүхдийн чуулганд оролцлоо
2015 оны 4 сарын 21
Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас Нийслэлийн хүүхдийн чуулганыг “Хотын хөгжилд хүүхэд бидний оролцоо” сэдвийн хүрээнд 2015 оны 04-р сарын 17-ны өдөр Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн байранд зохион байгууллаа.
Чуулганд 9 дүүргийн 45 хүүхэд оролцож, хүүхдүүдэд тулгамдаж буй асуудлын тухай, тэдний оролцоотойгоор юу хийж, шийдвэрлэж болох талаар хэлэлцэж, “Мини” төсөл шалгаруулан Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлд өргөн барихаар тогтлоо. Уг чуулганд Хан-Уул дүүргийн Хүүхдийн холбооны гишүүд болон ХГБХТөвийн мэргэжилтэн Т.Мөнхцэцэг нар оролцлоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
20894
0 эможи