“ Мэдээлэл” сэтгүүл гаргалаа
Дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс уламжлал болгон эрхлэн гаргадаг “ Мэдээлэл” сэтгүүлийг 2015 оны I улирлын байдлаар гаргалаа. “Мэдээлэл” сэтгүүлийг 2005 оноос эхлэн гаргаж байгаа бөгөөд одоо 37 дахь дугаар юм. Энэхүү сэтгүүлд НХҮХ-ийн түүхэн замнал, бүтэц орон тоо, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамжийн болон хөгжлийн үйлчилгээ, ахмад настны болон ХБИ-ний нийгмийн хамгааллын тухай хуулийн хэрэгжилт, үйлчилгээнд хамрагдсан өрх-иргэний тоо, нийгмийн халамжийн сангийн зарцуулалт, өргөдөл гомдол шийдвэрлэлт, ирсэн явсан бичиг, мэдээллийн ил тод байдал, өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны дүн, ажилтан албан хаагчдын утасны жагсаалт зэрэг мэдээллүүдийг багтаадаг. “Мэдээлэл” сэтгүүлийг НХҮЕГ, Дүүргийн удирдлага болон бусад хамтран ажилладаг байгууллагуудад хүргэдэг нь байгууллагын ил тод байдлыг хангахад ач холбогдолтой төдийгүй нийгмийн хамгааллын талаарх цаг үеийн мэдээллийг олон нийтэд түгээдгээрээ онцлог юм.