“Шинэ Яармаг” цогцолбор хорооллын барилгын ажил өнөөдөр эхэлж байна

2015 оны 4 сарын 21

Өнөөдөр Монголын шинэ үеийн залуусын бүтээн байгуулж буй "Шинэ Яармаг" цогцолбор хорооллын барилгын ажил эхэлж байна. “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтод хөтөлбөрийн хүрээнд “Шинэ яармаг” орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 50 хүртэлх сая ам.доллартай тэнцэх санхүүжилтийг “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-аар дамжуулан үе шаттайгаар санхүүжүүлэхийг Төрийн өмчийн хороо болон, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд үүрэг болгож, хэрэгжилтэд нь хяналт тавихыг Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатарт даалгасан билээ.

УИХ-ын тогтоолоор батлагдсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Шинэ яармаг” төслийг хэрэгжүүлэхээр 2012 онд “Зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийг БНХАУ-ын Экспорт-Импорт банктай байгуулжээ.

2015 онд төслийн нэгдүгээр үе шатны барилгын ажлыг эхлүүлэхэд 245 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай, үүнээс 195 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг БНХАУ-ын Экспорт-Импорт банк, үлдэх 15 хувь болон зээлийн бусад зардал нийт 50 сая ам.долларын санхүүжилтийг Төрийн орон сууны корпорациар дамжуулан Хөгжлийн банкны өөрийн эх үүсвэрээс санхүүжүүлэхээр болсон.  “Шинэ яармаг” төслийн I үе шат хэрэгжсэнээр 368 мянган ам.метр талбай бүхий орон сууц, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, сургууль, цэцэрлэг бүхий хороолол бий болох юм байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20889
0 эможи
keyboard_arrow_up