Нийслэл, дүүргийн хэмжээнд Шилэн дансны хэрэгжилтэд хяналт, шалгалт хийжээ

2015 оны 4 сарын 21
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, Нийслэлийн Дотоод аудитын алба 3 дугаар сарын Нийслэл, дүүргийн хэмжээнд Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд  хяналт, шалгалт хийсэн талаар тайлан, мэдээлэл өглөө.

Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт
3 дугаар сарын мэдээ

2015.04.08-ны байдлаар

Монгол Улсын Шилэн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2. “Энэ хуулийн 3.1.1-д заасан төсвийн байгууллага, албан тушаалтны шилэн дансны үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагч хэрэгжүүлнэ.”, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/01 дүгээр захирамжийн 2. “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг нийслэл, дүүргийн хэмжээнд зохион байгуулахад дараах хяналт шалгалтыг тогтмол хэрэгжүүлж, ажиллахыг нийслэл, дүүргийн Дотоод аудитын албанд үүрэг болгосугай.” заалтын дагуу нийслэлийн Дотоод аудитын алба нь нийслэлд харъяалагдах 90 байгууллага /төсөвт-70, ОНӨААТҮГ-20/, дүүргүүдэд харьяалагдах 590, нийт 680 байгууллага, нэгжүүдийн Шилэн дансны тухай хууль, журмын хэрэгжилтийн 2015 оны 1, 2, 3 саруудын мэдээг нэгтгэн ажилласан бөгөөд 2015 оны 3 дугаар сарын нэгтгэсэн мэдээг танилцуулж байна.

Нийслэлийн харъяа төсөвт 70 байгууллагуудын хувьд батлагдсан төсөв болон төсвийн гүйцэтгэлийн мэдээг 100 хувь оруулсан ба нийслэл, дүүргүүдийн нийт 660 төсөвт  байгууллагуудаас батлагдсан төсвөө цахим хуудсанд байршуулсан 656, байршуулаагүй 4 байгууллага,  төсвийн гүйцэтгэлийн 3 дугаар сарын мэдээг оруулсан 643, оруулаагүй 17 байгууллага байна. Төсөв болон гүйцэтгэлийн мэдээг байршуулаагүй байгууллагуудыг хүснэгтээр харуулбал:
 
Нийслэлийн хэмжээнд төсөв болон төсвийн гүйцэтгэлийн 3 дугаар сарын мэдээг шилэн дансны цахим хуудсанд байршуулаагүй төсөвт байгууллагууд:
 
Дүүрэг Төсөв Гүйцэтгэл
1 БНД Ач элбэрэл ББН Ач элбэрэл ББН
Биваангирд ББН Биваангирд ББН
Энх өрх ББН  
Энэрэлт өлзий ББН Хүүхэд хөгжлийн төв
Энх өрх ББН
Энэрэлт өлзий ББН
2 БЗД - Татварын хэлтэс БЗД
Баянзүрх дүүргийн амгалан цогцолбор сургууль
3 ЧД - Чин хүслэн өрхийн эмнэлэг
Мөнх үйлстэн өрхийн эмнэлэг
Ундрах ирээдүй өрхийн эмнэлэг
4 ХУД - Туул хүн эмнэлэг амбулатор
5 СХД - 26-р цэцэрлэг
92-р цэцэрлэг
Жаргалант тосгон Захирагчийн ажлын алба
6 СБД - Спортын дунд сургууль
Өсвөрийн ЗБ-ийн лаборатори сургууль
54-р цэцэрлэг
Нийт 4 17

Нийслэлийн хамрах хүрээний 20 ОНӨААТҮГ-уудын хувьд журмын 5.1.1 дэх заалтын дагуу эрх бүхий байгууллагаас баталсан төсвийг жил бүрийн 1 дүгээр сарын 10-ны дотор системд оруулахаас тухайн жилийн зорилтот түвшний төсөл батлагдаагүйтэй холбоотой төлөвлөгөөгөө     байршуулаагүй 9 байгууллага байна. Харин 11 байгууллага төлөвлөгөө нь албан ёсоор батлагдаагүй боловч төсөл хэлбэрээр байршуулжээ.

Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журмын 8.1. “Шилэн дансны мэдээллийг хуулийн 7 дугаар зүйлд заасан албан тушаалтан хуулийн хугацаанд үнэн зөв мэдээлэх үүргийг хүлээнэ.” заалтын дагуу хуулиа хэрэгжүүлж ажиллахыг зөвлөж байна.
Нийслэлийн Дотоод аудитын алба
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20871
0 эможи
keyboard_arrow_up