Хараацай хүүхдийн урлагийн их наадмын "ГАЛА" тоглолт боллоо

2015 оны 4 сарын 21

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагын Хан-Уул Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хараацай” хүүхдийн урлагийн Их наадам 9 дэх жилдээ дүүргийн хэмжээнд амжилттай зохион байгуулагдлаа.

 

Хан-Уул дүүрэг үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ой, “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн  хүрээнд зохион байгуулагдаж буй энэхүү  наадамд Төрийн өмчийн 21 цэцэрлэг, төрийн бус өмчийн 12 цэцэрлэг, төрийн өмчийн 16 сургууль, төрийн бус өмчийн 1 сургуулийн хүүхэд, сурагчдын дунд урлагийн 4-6 төрлөөр зохион байгуулж шилдэгийн шилдэгээ шалгарууллаа.

Наадмын  1-р шатны шалгаруулалтад 4013 хүүхэд оролцосноос 1300 хүүхэд 2-р шатанд шалгарч нэгдсэн Гала тоглолтонд 173 хүүхэд оролцлоо.

2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр нэдсэн “Гала” тоглолт Монголын хүүхдийн ордонд амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү тоглолтод ИТХ-ын дарга Д.Батбилэг, дүүргийн Засаг даргын орлогч Д.Анхбаяр, Т.Чингүнжав, ИХТөлөөлөгч, Нийгмийн бодлогын хороон дарга Ё.Цацралтуяа, ДЗОУБ-ын   олон нийттэй харилцах хэлтсийн менежер Sally Tirtodihoroja, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын мэргэжилтэн С.Дэлгэрмаа, Хан-Уул ОНХХ-ийн менежер О.Саранцэцэг нар оролцож шилдэг сургууль, цэцэрлэг, багш нарыг шагнаж  баяр хүргэлээ.

  • Шилдэг сургууль, цэцэрлэг

Байр

Шилдэг сургууль

Шилдэг цэцэрлэг

1-р байр

60-р сургууль

134-р цэцэрлэг

2-р байр

18-р сургууль

67-р цэцэрлэг

3-р байр

59-р сургууль

71-р цэцэрлэг

  • Шилдэг багш

Сургууль, цэцэрлэгийн нэр

Багшийн нэр

1

60-р сургууль

М.Эрдэнэ-Очир

2

60-р сургууль

А.Саруул

3

18-р сургууль

О.Дорждэрэм

4

134-р цэцэрлэг

Ш.Жүгдэр

5

67-р цэцэрлэг

Я.Туул

6

71-р цэцэрлэг

В.Ухаанбилэг

 

123
123
123
123
123
123
123
123
123
123
 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20862
0 эможи
keyboard_arrow_up