"АВАРГА АНГИ" спортын их наадам 4 өдрийн турш амжилттай болж өндөрлөлөө
"АВАРГА АНГИ" спортын их наадам болж өндөрлөлөө. ХУД-ийн ИТХ-ын даргын нэрэмжит жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “АВАРГА АНГИ” спортын наадам 4 өдрийн туршид нийт 16 сургуулийн 300 гаруй багийн 2800 гаруй тамирчид хурд хүч, авъяас чадвараа сорин уралдуулж, дүнгээ гаргалаа.
Нийт тэмцээнд оролцсон баг,тамирчиддаа болон сургуулийн захиргаа, анги удирдсан багш нар, сургууль бүрийн хөгжөөн дэмжигчид, спорт наадмын зохион байгуулсан ажлын хэсэг болон н.Мөнхсүх даргатай Буянт-Ухаа спорт ордон, Б.Мөнх-Эрдэнэ даргатай Биеийн тамир спорт хороо, Т.Пүрэвчулуун даргатай Эрүүл мэндийн төв, Цагдаагийн 1,2-дугаар хэлтсийн хамт олон, Б.Минжүүр даргатай Соёлын ордон, М.Отгонбаяр даргатай Замын цагдаагийн тасгийн хамт олон, тэмцээнийг шүүн явуулсан шүүгчиддээ ИТХ-ын даргын Д.Батбилэг өөрийн болон Төлөөлөгчдийнхөө нэрийн өмнөөс дахин баярласнаа илэрхийллээ.
Харин энэхүү “Найрсаг Хан-Уул” уриатайгаар зохион байгуулагдаж байгаа "АВАРГА АНГИ-2015" спортын наадмын зорилго нь ЕБС-уудын сурагчдын чөлөөт цагийн зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, тэднийг биеийн тамир спортод татан оролцуулах юм. Тус спортын их наадам сагсан бөмбөг, волейбол, шатар, ширээний теннис гэсэн 4 төрлөөр явагдсан юм.