“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ-2015” тэмцээний 1-р байранд ХУД 28-р цэцэрлэг шалгарлаа

2015 оны 4 сарын 20

Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, хөдөлгөөнд соёлтой оролцох дадлага эзэмшүүлэх зорилгоор Цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Замын хөдөлгөөний Цагаан толгой-2015” тэмцээн 2015 оны 4 дүгээр сар 17-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээнд төрийн өмчийн 29, 189, 71, 65, 209, 28, 35, 121, 144, 134, 12, 145, 46, 53, 27-р цэцэрлэгийн багууд өрсөлдлөө.

Тэмцээний шүүгчээр Нийслэлийн Замын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн цагдаагийн ахмад Я.Соронзонболд, Хан-Уул дүүргийн Улаан загалмайн хорооны ахлах арга зүйч Б.Наранхүү, Боловсролын хэлтсийн СӨБ хариуцсан мэргэжилтэн Ж.Шинэбаяр нар ажиллалаа.

Багууд урьдчилан өгсөн удирдамжийн дагуу гэрийн даалгавар, мэндчилгээ, хамтдаа, буухиа, урлагийн тоглолт гэсэн  5 төрөлд өрсөлдөн 28-р цэцэрлэг 1-р байранд орж цом, өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагналаар, 27-р цэцэрлэг 2-р байранд орж өргөмжлөл, мөнгөн медаль , мөнгөн шагналаар, 134-р цэцэрлэг 3-р байранд орж өргөмжлөл, хүрэл медаль , мөнгөн шагналаар, 46-р цэцэрлэг тусгай байранд шалгарч өргөмжлөлөөр тус тус шагнагдлаа.

Шагналыг ХУД-ийн ЗДТГын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Бат-Очир, Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн тасгийн дарга цагдаагийн хошууч М.Отгонбаяр, Соёлын ордоны дарга Б.Минжүүр нар гардууллаа

Тэмцээнд оролцсон бүх хүүхдэд  “Дурсамж”, гарын бэлэг гардууллаа.

123
123
123
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20834
0 эможи
keyboard_arrow_up