ХУД-т “Замын хөдөлгөөний цагаан толгой-2015” тэмцээн зохион байгуулагдлаа

2015 оны 4 сарын 17

   Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, хөдөлгөөнд соёлтой оролцох дадлага эзэмшүүлэх зорилгоор “Замын хөдөлгөөний цагаан толгой 2015” тэмцээн нь Хан-Уул дүүргийн хэмжээнд өнөөдөр дүүргийн Соёлын ордонд амжилттай зохион байгуулагдлаа.

 

“Замын хөдөлгөөний цагаан толгой 2015” тэмцээнд Хан-Уул дүүргийн 29, 189, 71, 65, 209, 28, 35, 121, 144, 134, 12, 145, 46, 53, 27-р цэцэрлэгүүд оролцож байна.

“Замын хөдөлгөөний цагаан толгой 2015” Тэмцээнд:

  • ХУД-ийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжил, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч дарга Д.Анхбаяр,
  • ХУД-ийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган,
  • Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн тасгийн дарга цагдаагийн хошууч М.Отгонбаяр,
  • ХУД-ийн Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэг нар хүрэлцэн ирлээ.

Тэмцээний шүүгчээр:

  • Нийслэлийн Замын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн цагдаагийн ахмад Я.Соронзонболд
  • Хан-Уул дүүргийн Улаан загалмайн хорооны ахлах арга зүйч Б.Наранхүү
  • ХУД-ийн Боловсролын хэлтсийн СӨБ хариуцсан мэргэжилтэн Ж.Шинэбаяр ажиллаж байна.

123
123
123
123
123
123
123
123
123
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20769
0 эможи
keyboard_arrow_up