ХУД “Улаанбаатар хөрөнгө оруулалт 2015” форумд амжилттай оролцлоо
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс хамтран “Улаанбаатар хөрөнгө оруулалт 2015” форумд амжилттай оролцлоо. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимтай хамтран 2015 оны 04-р сарын 15-ны өдөр “UB FORUM-2015” бизнес чуулга уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтанд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, гадаадын Элчин сайдын яамдууд, олон улсын байгууллагууд оролцсон бөгөөд Хан-Уул дүүрэгт хэрэгжсэн болон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, арга хэмжээнүүдийн танилцуулгыг Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэстэй хамтран 1000 гаруй төлөөлөгчдөд сурталчилан ажиллав. Уг чуулганаар цаашид хувийн хэвшилтэй хамтран ажиллах боломжтой Авто замын чиглэлээр 7 тэрбум 460 сая төгрөг, Инженерийн шугам сүлжээний чиглэлээр 5 тэрбум 650 сая төгрөг, Гэрэлтүүлэг, камержуулалтанд 4 тэрбум 840 сая төгрөг, Барилга байгууламжын чиглэлээр 8 тэрбум 720 сая төгрөг, Тохижилт, ногоон байгууламжын чиглэлээр 2 тэрбум 337 сая төгрөгийн буюу нийт 29 тэрбум гаруй төгрөгийн ажлуудын бэлэн байгаа зураг төсвийг оролцогч хувийн хэвшлүүдэд танилцууллаа.