Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал

2015 оны 4 сарын 17

08:00 цагт Хүүхдийн төлөө үндэсний газрын Хүүхэд хамгааллын үйлчилгээний газар, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран Хүүхэд хамгааллыг бэхжүүлэх стратегийн хүрээнд хүүхэд хамгааллын талаар орон нутгийн мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх, практик арга зүйг түгээх, туршлага хуваалцах, мэдээлэл солилцох зорилгоор зохион байгуулж буй “Хүүхэд хамгааллын үндэсний сургалт” Пума империал зочид буудлын их танхимд үргэлжилнэ. Утас: 91000017


09:00 цагт Маркетингийн менежерүүдийн Зөвлөгөөн Хаан банкны "Хаан" театрт эхэлнэ.


09:00 цагт Үлэг гүрвэлийн төв музейн зүгээс аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжүүдэд музейн үйл ажиллагааг сурталчлах зорилгоор Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтран явуулах "Музейд тайлбар хийх ур чадвар" сургалтын бүртгэл Үлэг гүрвэлийн төв музейн байранд эхэлнэ. Утас:70000171, 99669301. /Сургалт үнэ төлбөргүй/


09:00 цагт Хууль сахиулахын их сургуулийн албан хаагч, сонсогчдын мэргэжлийн ур чадвар, бие бялдар, сэтгэл зүйн тэсвэр хатуужил, үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэх зорилгоор Марш, тусгай бэлтгэлийн тэмцээн  Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын Гүнжийн хоолойн аманд байрлах их сургуулийн сургалт, дадлага, бэлтгэлийн төвд зохион байгуулна. Утас 88115446, 88013108


09:00 цагт Засгийн газрын XI байр /хуучнаар МҮХАҮТ-ын байр/-ны дугуй танхимд Мэргэжлийн хяналтын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэлнэ.  Зөвлөгөөний үеэр Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2014 онд хийсэн ажил, үр дүн, 2015 онд дэвшүүлсэн зорилт, хэрэгжүүлэх арга зам, Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрсдлийн удирдлага, төлөвлөлт, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг төлөвлөх, хэрэгжүүлэх зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнөнө. Утас 91989890


10:00 цагт Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Хангарди ордонд болно. 2015 онд нийслэлд хийх инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөг батлах асуудлыг холбогдох газрын удирдлагуудын өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэнэ. Утас: 91040607


11:30 цагт Олон улсын хэл, соёлын XIII их наадмйг Монгол Улсад анх удаа зохион байгуулах болсон талаар Монгол Ньюс мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


12:00 цагт Азийн Дартсын наадмын дөрвөн төрөлд аваргын цом хүртэж түүхэн амжилт тогтоосон тамирчид мэдээлэл хийнэ.


12:00 цагт Сэлэнгэ аймгийн Мандал сумын залуус Ноён уулын талаар Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.


14:00 цагт Гемофилитэй тэмцэх дэлхийн өдрийн хүрээнд "Гэр бүлийн оролцоог бий болгох" уриатай өдөрлөг "Khan-Uul Tower"-ийн IV давхарт болно. Утас:99164623


14:30 цагт он гарсаар гадаад улсад амь насаа алдсан Монгол иргэдийн тоо 31 хүрсэнтэй холбогдуулан гадаад дахь монголчуудын асуудлаар Гадаад Хэргийн Яамны "Мутрын түшээ" танхимд шуурхай хэвлэлийн бага хурал хийнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20723
0 эможи
keyboard_arrow_up