Хан-Уул дүүргийн ажил олгогчдын “Хөгжлийн түүчээ” зөвлөгөөн боллоо
Жил бүр Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс нь Ажил олгогчдын зөвлөгөөнийг зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд энэ жил “ХӨГЖЛИЙН ТҮҮЧЭЭ” нэртэйгээр Хан-Уул дүүргийн ажил олгогчдын зөвлөгөөнийг Засаг даргын тамгын газар, Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс хамтран 2015.04.15-ны өдөр Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд зохион байгууллаа. Зөвлөгөөнд Хан-Уул дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжил, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан Засаг даргын орлогч Д.Анхбаяр, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасан, Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлого зохицуулалтын газрын орон нутаг хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Ганболд, Хөдөлмөрийн яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн С.Дамбий, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлого хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтэн Б.Батжаргал, Эрүүл мэндийн даатгалын газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Ганцэцэг, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Сургалтын мэдээллийн сангийн удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Нармандах, Аж Үйлдвэрийн яамны ЖДҮ-ийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д.Батмагнай, Удирдлагын академийн Удирдахуйн ухааны тэнхмийн эрхлэгч доктор, профессор Д.Ганбаатар, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Батсуурь, Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Оюунсүрэн, Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй 200 гаруй аж ахуй нэгжийн төлөөлөгч нар урилгаар оролцлоо. Зөвлөгөөний үеэр ажил олгогчид ажлын байраа хэрхэн хадгалан үлдэх боломжийн талаар хэлэлцэхээс гадна ажлын байр шинээр бий болгосон аж ахуйн нэгж, ажил олгогчийг хэрхэн дэмжих, ажлын байрны эрүүл, аюулгүй байдлыг хэрхэн хангах, сайжруулах тухай Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүд дэхь ажил олгогчийг дэмжих арга хэмжээний тухай, Нийгмийн даатгалын тухай хуулийн өөрчлөлт, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн өөрчлөлт, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримталж буй бодлого, чиглэл, Нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг вэбээр хэрхэн ирүүлэх тухай, Байгууллагын соёлын хөгжил хэлэлцлээ. Зөвлөгөөний үеэр томоохон аж ахуй нэгж байгууллагуудаас Номин Холдинг ХХК-ийг “ШИЛДЭГ АЖИЛ ОЛГОГЧ”-оор, тэргүүний шимтгэл төлөгч 9 аж ахуй нэгж байгууллагыг шагнаж, Санкомфорт ХХК, Төтө шувуут ХХК, Тайван мандах өргөө СӨХ, МТЧА зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл, зорилтот бүлгийн иргэн Д.Гүржав нарт ажил олгогчийн дэмжлэгийг олголоо. 2013 онд нийт 24 ажил олгогч байгуулагатай хамтран ажиллах гэрээ байгуулсанаас 2014 онд шаардлага хангасан 8 аж ахуй нэгж байгууллагын 14 иргэнийг тогтвор суурьшилтай ажиллуулж байгаа ажил олгогчид ажлын байрны цалингийн дэмжлэг болон урамшуулалд 67.714.464 төгрөгийг олгосон. Өнөөдрийн үйл ажиллагаан дээр 4 ажил олгогч байгууллага, аж ахуйн нэгжид ажлын байрны цалингийн дэмжлэг болон урамшуулалд 23.520.000 төгрөгийг олгосон байна. Хөдөлмөрийн хэлтэстэй байнга хамтран ажиллаж, ажилгүй иргэдийг ажлын байраар тогтмол хангадаг ажил олгогчдын төлөөлөл болгон “АПУ трейдинг” ХХК, “Таван Богд” групп, “Номин холдинг” ХХК, “Говь” ХК, “Кашмер холдинг” ХХК-тай ажил олгогчийн дэмжлэгийн гэрээ байгууллаа.