“Улаанбаатар марафон-2015” олон улсын гүйлтийн цомыг ХУД-ийн ЗДТГ хүлээн авлаа
2015 оны 4 сарын 16
“Улаанбаатар марафон-2015” олон улсын гүйлтийн цомыг Хан-Уул дүүргийн ЗДТГ-ийн дарга Б.Бат-Очирт Биеийн тамир, спортын хорооны дарга Б.Мөнх-Эрдэнэ 04 дүгээр сарын 15-ны өдөр гардуулан өглөө. Цом гардан авсан байгууллагууд нийт ажилтан албан хаагчдынхаа дунд дараах арга хэмжээг зохион байгуулна. ҮҮнд:
- Байгууллага хамт олондоо “Найрсаг Улаанбаатар “ хөтөлбөрийг танилцуулах, сурталчилах
- Байгууллагынхаа Биеийн тамир, спортын хамтлагын үйл ажиллагааг дэмжих, эрчимжүүлэх, шинээр хамтлаг байгуулах
- “Улаанбаатар марафон-2015” олон улсын гүйлтийн заавар, журмыг танилцуулах, хамт олноороо нэгдэх, гүйх хөдөлгөөн өрнүүлэх, байгууллагаас марафонд оролцож гүйх хүмүүсийн нэрсийг гарган бүртгэлд хамруулах, хамт олныхоо дунд спортын төрөл бүрийн уралдаан тэмцээнийг зохион байгуулах
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
20689
0 эможи