ХУД-ийн 7 дугаар хороо бүртгэлийн чиглэлээр мэдээлэл-сургалт явууллаа
ХУД-ийн 7-р хорооны Засаг даргын санаачлагаар 2015оны 4-р сарын 11-нээс 5-р сарын 23-ныг хүртэл иргэдтэй 7удаа хэсэгчилсэн тайлан уулзалтыг зохион байгуулахаар боллоо.
Уулзалт цуглаанд 7-р хорооны засаг дарга, төрийн албан хаагч нарын хамтарсан баг болох-иргэний бүртгэл, халамж үйлчилгээ, нийгмийн хөгжил, хөдөлмөр зуучлал, газрын алба болон төрийн анхан шатны ажилтан нар өдөр тутмын үйл ажиллагаагаа танилцуулах, хэсгийн ахлагчийн тайлан мэдээ, иргэдийн тулгамдаж байгаа санал хүсэлт, шүүмжлэл зэргийн хэлэлцлээ.
4 сарын 11-ны бямба гаригт 7-р хорооны Иргэний танхимд 13цагаас зохион байгуулсан иргэдийн уулзалтанд тус хорооны 1-р хэсгийн 52 иргэн, хорооны 12 албан хаагч, засаг дарга, ХИНХ-ын төлөөлөгчид болон хорооны Хадгаламж Зээлийн Хоршооны гишүүд оролцлоо.
Хорооны Улсын бүртгэгчийн ажил үүргийн хувьд иргэний бүртгэл, эд хөрөнгийн бүртгэл, гадаад паспортын бүртгэлийн талаар иргэдтэй нээлттэй мэдээлэлт-сургалт хийлээ. Сургалтанд:
- Улсын бүртгэгчийн өдөр тутмын ажил үйлчилгээг танилцуулаж, хөтөлдөг бүртгэлийн журнал, бүртгэлийн үнэт цаас, гэрчилгээ, баталгаа г.м.
- эд хөрөнгийн бүртгэл-хашаа, үл хөдлөх хөрөнгийн хувьчилсан цэнхэр дэвтриййг шинэ гэрчилгээгээр солих, өмчлөгчийг нэрийг өөрчлөх талаар,
- гадаад паспорт авах, хугацааг сунгах г.м. иргэдийн хуссэн асуултанд мэргэжлийн зөвөлгөөг өгч, sleti-аар иргэний бүртгэлийн тухай үзүүлэн танилцууллан тараах материалаар үйлчилээ.