ХУД-ийн 75 дугаар сургууль Технологийн хичээлийн кабинеттай боллоо

2015 оны 4 сарын 15

“Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд 2014-2015 оны хичээлийн жилд Нийслэлийн Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 75 дугаар сургуульд 36,0 сая төгрөгийн  технологийн хичээлийн кабинетийн тоног төхөөрөмжүүдийг суурилуулан, хүлээлгэн өгөх нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд ХУД-ийн Засаг даргын орлогч Т.Чингүнжав, Засаг даргын орлогч  Д.Анхбаяр, Засаг даргын орлогч С.Баасандолгор, Тамгын газрын дарга Б.Бат-Очир, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэг, 2-р хорооны Засаг дарга Ч.Наранцэцэг, 75-р сургуулийн захирал Д.Тунгалаг нар оролцож тууз хайчлах ёслолын арга хэмжээ боллоо. ХУД-ын Засаг даргын орлогч Д.Анхбаяр технологийн кабинетийн нээлтэд оролцож буй сурагчдад сурлагын өндөр амжилт хүсэн ерөөлөө.

 Шинэ кабинеттаа сурагчид нээлттэй хичээл хийж юу сурч мэдсэнээ ирсэн зочидод сонирхуулж өөрсдийн хийсэн бүтээлээрээ үзэсгэлэн гаргасан байлаа. Хан-Уул дүүрэг “Хүүхдэд ээлтэй-Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд  физик, хими, технологийн кабинетыг бүрэн тохижуулж хүлээлгэн өгөөд байна.  

Кабинетийн нээлтийн үеэр Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Д.Анхбаяраас кабинетийн талаар тодруулга авлаа.

ХУД-ийн ЗДТГ,  ИТХ-аас “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн 3 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Энэ жил “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөр нь сургууль, цэцэрлэг боловсролын байгууллагуудтайгаа хамтраад хүүхэд хөгжил, хүүхэд хамгаалал гэсэн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Өнөөдрийн 75-р сургууль дээр Технологийн кабинетийн нээлт болж сурагчид мэргэжлийн кабинеттай болж байгаад баяртай байна.

123
123
123
123
123
123
123
123
123
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20626
0 эможи
keyboard_arrow_up