Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал

2015 оны 4 сарын 15

09:00 цагт Нийслэлийн Засаг даргын санаачилгаар НЗДТГ, Улаанбаатарын Худалдааны танхимтай хамтран зохион байгуулж буй "Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2015" бизнес чуулга уулзалтын нэгдсэн хуралдаан СТӨ-нд болно.


09:00 цагт Нягтлан бодох бүртгэлийн улсын XVIII олимпиад "Мандах бүртгэл" ДС дээр эхэлнэ. Хоёр өдөр үргэлжлэх тус олимпиадад нягтлан бодох бүртгэлээр мэргэжилтэн бэлтгэдэг 20 орчим их, дээд сургууль оролцож байна.


09:00 цагт "Ногоон хөгжлийн байгаль орчин" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал "Эко Ази" Байгаль орчин, менежмэнтийн дээд сургуулийн байранд  болно.11456570, 99183333, 96095644


09:00 цагт "Дэл Уулын түүх, соёлын дурсгалын судалгаа, бүртгэн баримтжуулалт, хадгалалт хамгаалалтын байдлын тухай" нээлттэй хэлэлцүүлэг  МУИС-ийн хичээлийн 1-р байрны "Дугуй" танхимд эхэлнэ.


09:30 цагт "Хотын хөгжлийн ирээдүй" эрдэм шинжилгээний бага хурал Тусгаар тогтнолын ордны 3 давхрын танхимд эхэлнэ. Утас 99894441


10:00 цагт "Нийслэл хот нэг л өдөр сүндэрлээгүй" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Тусгаар тогтнолын ордны 1 давхарт болно. Утас 99894441


10:00 цагт жил бүр Ажил олгогчдын зөвлөгөөнийг зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн “Хөгжлийн түүчээ” Хан-Уул дүүргийн ажил олгогчдын зөвлөгөөнийг ЗДТГ, Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс хамтран Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд зохион байгуулна.


11:00 цагт Нийслэлийн Худалдаа Үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн хүрээнд өнгөрсөн 2014 оны нэгдүгээр сараас эхлэн Улаанбаатар хотын захирагчын ажлын албанаас “КИГ” ХХК-тай хамтран нийслэлийн гудамж талбай дахь шаардлага хангаагүй ТҮЦ-үүдийг буулган, шаардлага хангахуйц шинэ ТҮЦ-үүдийг барьж иргэдэд хүргэж эхлээд байгаа ч энэ ажлын явцад зарим иргэдийн дунд эндүү ташаа мэдээлэл тараад байгаатай холбогдуулан “КИГ” ХХК болон иргэдийн төлөөлөл хамтран  МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа. Утас: 300995, 86062332


11:00 цагт Монголбанкны А байранд “Банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүд, эрсдэлийн үнэлгээнд суурилсан хяналт шалгалт” сэдэвт сэтгүүлчдийн анхан шатны сургалт болно.


12:00 цагт Б.Алтангэрэл агсны нэрэмжит гудамжны нээлт болно. Утас 99894441


14:00 цагт  Нийслэлийн Засаг даргын санаачилгаар НЗДТГ, Улаанбаатарын Худалдааны танхимтай хамтран зохион байгуулж буй "Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2015" бизнес чуулга уулзалтын салбар хуралдаан "BLue sky tower"-т болно. Утас: 91040607


14:30 цагт Монгол улсын засгийн газар, МҮХАҮТанхим хамтран 2001 оноос жил бүр Монгол улсын нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй манай улсын шилдэг ААН-г шалгаруулдаг уламжлалтай бөгөөд 14 дэх жилдээ зохион байгуулах “ТОП-100” аж ахуйн нэгжийг өргөмжлөх арга хэмжээний талаарх хэвлэлийн бага хурал МҮХАҮТ-ын 404 тоот хурлын зааланд болно. Утас: 70109090, 99020785, 99077127


19:00 цагт "Аврора" филмийн 6 даxь бүрэн xэмжээний "Учрал" уран сайxны киноны xэвлэлийн xурал Кино кафе-д ( МУИС- ийн 2-ын ард Этүгэн дээд сургуулийн xажууд) болно.  Утас : 99002842

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20577
0 эможи
keyboard_arrow_up