Аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдлаа

2015 оны 4 сарын 14

Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Биеийн тамир спортын хамтлагаас 2015 онд тус хэлтсийн хамт олны дунд сагсан бөмбөг, ширээний теннис, шатар, дардас, гар бөмбөг,  хөл бөмбөг, зэрэг тэмцээн уралдааныг зохион байгуулахаар төлөвлөсөн билээ. Үүний дагуу 2015 оны 04 дүгээр сард  хэлтсийн аварга шалгаруулах хэсгийн байцаагч нарын нэрэмжит гар бөмбөгийн тэмцээнийг ахмад М.Баасанцэрэн ахлахтай хэсгийн байцаагч, хэв журмын цагдаа, олон нитийн цагдаагийн ажилтан нар дүүргийн спортын ордны алба хаагчидтай хамтран  зохион байгууллаа. Тэмцээнд Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн 1, 2 баг, Хэв журмын баг, Машинт эргүүл, Шинжээч, саатуулах байр, гэсэн нийт 6 баг 2 хэсэгт хуваагдан тойргоор тоглосон бөгөөд тэмцээн маш их өрсөлдөөнтэй болж 1-р байрыг хошууч Хүрэлбагана ахлагчтай Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн 2-р баг, 2-р байрыг дэслэгч Энхцаг ахлагчтай саатуулах байрны баг, 3-р байрыг ахмад М.Баасанцэрэн ахлагчтай хэсгийн байцаагч нарын багууд тус тус эзэлж, “Шилдэг тоглогч”-оор Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ахмад Г.Баянбямба  шалгарлаа.

Хамтран ажиллаж туслалцаа үзүүлсэн Хан-Уул дүүргийн спорт ордны хамт олонд талархал илэрхийлье.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20537
0 эможи
keyboard_arrow_up