“ХҮНСЭЭ ЗӨВ СОНГОЁ”, “ХОРТ ЗУРШЛААС ТАТГАЛЗАЯ” сэдэвт сургалт зохион байгуулж байна

2015 оны 4 сарын 14

Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын хоол, хүнсний талаарх мэдлэгийг дээшлүүлэх, зөв хооллохын ач холбогдлыг таниулах, тамхины эсрэг хор хөнөөлийг сурталчлах, дам тамхидалтаас урьдчилан  сэргийлж, хорт зуршлаас татгалзах,  зөв дадал олгох нь чухал ач холбогдолтой. Энэ ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэндийн төвийн хоол судлал, сэтгэц наркологийн кабинетын эмч нартай хамтран сургалт зохион байгуулж байна.

Тус сургалт 2015 оны 04 дүгээр сарын 13-ний өдрөөс  04 дүгээр сарын 17-ны өдрүүдэд  Хан-Уул дүүргийн 15,18,52,41,7,10,26-р сургуулийн 6-11 дүгээр ангийн ахлах, дунд ангийн сурагчдын дунд зохион байгуулагдах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20536
0 эможи
keyboard_arrow_up