“Гадаад мэргэжилтэн, багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт 2015” семинар 4-р сарын 18,19-нд болно

2015 оны 4 сарын 14

“Гадаад мэргэжилтэн, багш нарын  мэргэжил дээшлүүлэх сургалт 2015” ОУ-ын  ээлжит семинар  энэ  сарын 18-19-ны өдрүүдэд  Хан-Уул дүүргийн Соёлын ордонд болох гэж байна. Энэ удаагийн семинарыг  “Монголын хүүхдийн сэтгэл зүйн  онцлог, оюун ухааны хөгжил”  сэдэвт Нийслэлийн боловсролын газар, ХУД-ийн Боловсролын хэлтэс болон Олон улсын сайн дурын америк, англи багш нарын холбоо хамтран зохион байгуулах юм.

 

Энэхүү сургалт, семинараар гадаад орнуудын орчны өөрчлөлтийг хурдан мэдэрч, хариу үйлдэл, шийдвэрээ оновчтой түргэн гаргадаг,гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, глобаль соёлын орчинд зохицон амьдрах боловсролыг мэдлэгийн түвшинд эзэмшүүлдэг байх зэрэг өнөө үед тулгамдаж буй олон  асуудлуудыг хэлэлцэх аж.

Мөн гадаад багш нар монгол хүүхдийн сэтгэл зүйн онцлогийг судлах, гадаад хэлний сургалтын үйл явцыг эрчимжүүлэх, хүүхэд бүрийг хөгжүүлэх боломжийг судалж, дүн шинжилгээ хийн сургалтадаа хэрэгжүүлэх, харилцан туршлага солилцох боломжийг бүрдүүлж өгч байгаараа давуу талтай байна.

Өнөөдөр Монгол улсад мэргэжлийн бус, туршлагагүй гадаад мэргэжилтэн, багш нар ирж ажиллаж байна. Үүнтэй уялдаад сурагчдын сурах идэвх, түүнийгээ дагасан соёл нэн доогуур түвшинд яригдах нь ойлгомжтой юм. Мөн мэргэжлийн гадаад багш нарын монголын талаарх мэдээлэл, мэдлэг дутмаг байгааг эцэг, эхчүүд байнга шүүмжэлж байна. Тиймээс уг семинарыг ач холбогдол чухал болохыг зохион байгуулагчдын зүгээс хэлж байна.

Англи хэл, хятад хэл, орос хэл, япон хэл, солонгос хэл, герман хэл, франц хэл, турк хэл дээр сургалт явуулж байгаа гадаад мэргэжилтэн, багш нарын сургалтын чанарыг дээшлүүлэх шаардлагатай байгаа тул Олон улсын болон Ерөнхий боловсролын сургууль, боловсролын салбарт багшилж байгаа гадаад мэргэжилтэн, багш нараа идэвхтэй хамруулна уу.

Холбогдох утасны дугаар: 91919167, 95173333

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20531
0 эможи
keyboard_arrow_up