Өнөөдөр болох зарим үйл явдлын тойм

2015 оны 4 сарын 14

09:00 цагт Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үндэсний чуулган Төрийн ордны их танхимд эхэлнэ.


10:00 цагт Монгол улсын Шинжлэх ухааны Академи, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн танхим хооронд Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ёслолын ажиллагаа МҮХАҮТанхимийн 404 тоотод болно. Утас: 99171398


11:00 цагт тавдугаар сарын 9-нд ОХУ-ын Улаанталбайд болох ялалтын парадад оролцох баг бүрэлдэхүүний бэлтгэл ажилтай Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн нар танилцана. Арга хэмжээ Батлан хамгаалахын их сургууль дээр болно. Утас: 99160187, 99121715


11:30 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд МУГЖ У.Далантай, С.Эрдэнэцэцэг нарын "Сэтгэлийн үг" бие даасан тоглолтын хэвлэлийн бага хурал болно. Утас. 88888070


12:30 цагт Чингэлтэй дүүрэгт барих Хүүхдийн амбулторын шав тавих ёслолын ажиллагаа Хайлаастын хуучин эцэс буюу Чингэлтэй дүүргийн 15р хороонд /72р сургуулийн хажууд/ болно. Утас: 86669627


13:00 цагт Монголын Хүүхдийн Ордны их танхимд хүүхэд багачуудыг замын хөдөлгөөнд аюулгүй оролцох, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, дадал олгох зорилготой "Замын хөдөлгөөний цагаан толгой-2015" тэмцээн болно. Утас: 99767480, 93016666

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20513
0 эможи
keyboard_arrow_up