“Улаанбаатар марафонд нэгдэцгээе” цомын аян Хан-Уул дүүрэгт явагдаж байна

2015 оны 4 сарын 14

   Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/198 захирамжаар баталсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2015 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Улаанбаатар марафон-2015” олон улсын гүйлтийг 2015 оны 06 дугаар сарын 06-ны өдөр нийслэл хотод 2 дахь удаагаа зохион байгуулах гэж байна.  “Улаанбаатар марафон-2015” олон улсын гүйлтийг амжилттай зохион байгуулах, оролцогч, дэмжигчдийн тоог нэмэгдүүлэх, сурталчилгаа мэдээллийг өргөжүүлэх, оролцогчдын тав тухтай орчинг бүрдүүлэх бэлтгэл ажлын хүрээнд “Улаанбаатар марафонд”-д Монгол Улсын Засгийн газар салбарын яам агентлагууд, нийслэл дүүргийн нутгийн захиргааны байгууллага, бүх шатны боловсрол, соёл, спортын байгууллага, хүчний байгууллага, дүүрэг, хороо, аж ахуйн нэгжүүд, спорт, урлаг соёлын одод, улс төр, нийгмийн олонд танигдсан алдартанууд, иргэдийг татан оролцуулах зорилгоор “Улаанбаатар марафонд нэгдэцгээе” уриан доор Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Улаанбаатар марафон-2015” цом аялуулах аяныг 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 05 дугаар сарын 25-ны өдрийг дуустал 50 хоногийн хугацаанд нийслэл хотод зохион байгуулж байна. Энэхүү  цом аялуулах аяны хүрээнд Хан-Уул  дүүргийн Засаг даргын орлогч Д.Анхбаяр, Биеийн тамир, спортын хорооны дарга Б.Мөнх-Эрдэнэ нар дүүргийн   ИТХ-ын дарга Ш.Батбилэгт “Улаанбаатар марафон-15” цомыг    04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээлгэн өглөө.  “Цом”  нэг байгууллагад 2 хоног аялах юм. 

 

123
123
123
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20510
0 эможи
keyboard_arrow_up