"Миний ном" утга зохиол, театрын урлагийн их наадам зохион байгуулагдана

2015 оны 4 сарын 13

     Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Ном” хөтөлбөрийн хүрээнд сурагчдын уншиж судалж буй ном, зохиолуудын төрөл зүйлийг нэмэгдүүлэх,  зохиолыг утгыг илэрхийлж жүжигчилсэн  тоглолт бэлтгэж, сурагчид эцэг эхчүүддээ толилуулах, гоо зүйн мэдлэгээ дээшлүүлэх, бусдад өөрийгөө нээн илэрхийлэх, авьяасаа хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, багш, сурагч, эцэг эхчүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор С.Лувсанвандан сан, Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс, Хан-Уул дүүргийн Соёлын ордон хамтран Дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын 9-11 дүгээр ангийн сурагчдын дунд "МИНИЙ НОМ” УТГА ЗОХИОЛ, ТЕАТРЫН УРЛАГИЙН ИХ  НААДАМ-ыг  2 дахь жилдээ зохион байгуулахаар  удирдамж танилцуулж, С.Лувсанвандан сангаас сургууль бүрд 200.000 төгрөгийн уран зохиолын ном хандивлалаа.

            С.Лувсанвандан сангаас ерөнхий боловсролын сургуулиудад хандивласан сонгодог зохиолуудын дээжсээс нийт сурагчдад уншиж танилцуулах ажлыг сургуулийн захиргаа, номын санч нар Анги удирдсан багш нартай хамтран зохион байгуулдаг ба сургууль тус бүр нэг зохиол сонгон жүжиг бэлтгэж энэхүү уралдаанд оролцох юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20491
0 эможи
keyboard_arrow_up