Шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгалт эхэллээ
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 223, 237, 2015 оны 03 дугаар тушаалаар Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2, Ерөнхий шүүгчийн 1, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 1, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 4, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 5, Ерөнхий шүүгчийн 2, Сум дундын шүүхийн шүүгчийн 2, Ерөнхий шүүгчийн 1, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 6 буюу нийт анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн 24 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж, нэр дэвшигчдийг бүртгэсэн.
Тус сонгон шалгаруулалт Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгчид, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгчид, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1, 2,3, 4 дүгээр шүүхийн шүүгчид нэр дэвшигчид "Шударга ёсыг хамгаалах тогтолцооны шинэтгэл” сэдвээр эссэ бичих шалгалтаар эхэллээ.