Налайх дүүрэг санхүүжилтийн хэвийн горимд шилжлээ
2015 оны 4 сарын 13
Нийслэлийн Засаг дарга “Санхүүжилтийн түр горимыг цуцлах тухай” А/399 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 1/47 дугаар тогтоолоор дүүргийн 2015 оны төсвийг хэлэлцэн баталсан тул Налайх дүүрэгт тогтоосон санхүүжилтийн түр горимыг цуцаллаа. Налайх дүүрэгт 2015 оны 01 дүгээр сараас 2015 оны 03 дугаар сарын санхүүгийн дэмжлэгийн дутуу олгогдсон 464 525 400 төгрөгийг нөхөн олгохыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст үүрэг болгов. Цаашид дүүргийн төсвийг хуулийн хугацаанд өргөн мэдүүлж, батлуулж ажиллахыг Налайх дүүргийн Засаг даргад үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
20449
0 эможи