Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал

2015 оны 4 сарын 13

09:00 цагт Жасрай сан, НАМЗХ, МУИС-иас Эдийн засгийн чиглэлээр суралцдаг оюутнуудын дунд зохион байгуулж буй "Тогтвортой эдийн засаг:бодлого, шийдэл" эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн дугуй танхимд болно.


10.00 цагт МХЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар "Дэд бүтцийн салбарын барилга байгууламжийн чанар, аюулгүй байдлыг хангуулах сарын аян, хяналт шалгалтын дүн"-г нээлттэй хэлэлцэнэ. Хурал МХЕГ-ын Хурлын танхимд болно. Утас 91989890


10:00 цагт Нийгмийн даатгалын ерөнхий газар нь ажил олгогчдын үйл ажиллагааг дэмжих, нийгмийн хариуцлагыг нь урамшуулах зорилгоор "Үндэсний тэргүүлэгч ажил олгогч-Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч" шилдэг байгууллагуудыг шалгаруулах, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хүндэтгэлийн өргөөнд болно. Утас: 99070054


11:00 цагт Нийслэлийн цэцэрлэгийн хүүхдүүдийн Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн  "Буянт Ухаа" спортын ордонд болно.  Нийслэлийн Биеийн тамир, спортын газар. Утас: 99178373, 99991710, 91695561, 99285651.


11:00 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд  Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгээс татвар төлөгчдийн өдөрт зориулан мэдээлэл хийнэ.


14:30 цагт МУИС, ГОУХАН-ийн (GIZ) Эрдэс баялаг, Түүхий эдийн Иж бүрэн Санаачилга (ЭТИС) хөтөлбөр хамтран “Чанартай өсөлт” сэдэвт 6 дахь цуврал хэлэлцүүлгийг ”Улсын Өрийн Зохицуулалт: Европын Холбооны Туршлага” дэд сэдвийн хүрээнд МУИС-ийн Хичээлийн V байранд VI давхар, лекцийн танхимд  зохион байгуулах гэж байна. Утас.  91029777,  75754400-1135, 89859594

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20439
0 эможи
keyboard_arrow_up