ХУД 52-р сургууль “Эцэг эхийн нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгууллаа
2015 оны 4 сарын 13
Хан-Уул дүүргийн Хосе-Мартийн нэрэмжит гүнзгийрүүлсэн сургалттай 52-р бүрэн дунд сургууль 2015 оны 4 дүгээр сар 11-ний өдөр “Эцэг эхийн нээлттэй өдөрлөг” зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгт 6-12-р ангийн сурагчдын эцэг эх хичээлүүдийн мэргэжлийн багш нартай уулзан зөвлөгөө авсан байна.
Мөн “Ази-Фарма ХХК”-тай хамтран витаминжуулалтын аян зохион байгуулж 102 нэр төрлийн витаминыг 5-85%-ийн хямдралтай худалдаалж, хүүхдийннхээ эрүүл мэндэд анхаарал тавихыг эцэг эхдээ уриаласан үйл ажиллагаа боллоо. Өдөрлөгийн үеэр 52-р сургуулийн багш нар сурагчдын бүтээл, амжилтыг сурталчилсан үзэсгэлэн гаргаж эцэг эхэд танилцууллаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
20436
0 эможи