БАЯРТ МЭДЭЭ: ХУД-ийн эрүүл мэндийн төв 7 төрлийн эмнэлэгийн тоног төхөөрөмжийг хүлээн авлаа

2015 оны 4 сарын 10

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд нийлүүлж байгаа "ЦАХИЛГААН ШАТ БОЛОН ЭМНЭЛГИЙН ТОНОГ  ТӨХӨӨРӨМЖ"  хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаа өнөөдөр тус дүүргийн Эрүүл мэндийн төвд боллоо.

 

Уг үйл ажиллагаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Байдраг, Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Батбилэг, ХУД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга Т.Пүрэвчулуун, Хан-Уул дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжил, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Д.Анхбаяр зэрэг албаны төлөөлөгчид оролцсон юм. Мөн эрүүл мэндийн төвийн үйлчлүүлэгч өндөр настан иргэн н.Сонгууль эмнлэгийн байгууллагын ажилтануудад хандан үг хэлж баярласанаа илэрхийллээ. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд  Эрүүл мэндийн төвд цахилгаан шат болон 7 төрлийн эмнэлэгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Үүнд:

  • Солонгос улсад үйлдвэрлэсэн Е- СUB7 маркын 68 сая төгрөгийн үнэтэй 4D ЭХО аппарат
  • Солонгос улсад үйлдвэрлэсэн YM812i маркийн 11 сая төгрөгийн үнэтэй зүрхний цахилгаан бичлэгийн аппарат
  • Солонгос улсад үйлдвэрлэсэн FM20 маркийн 9 сая төгрөгийн үнэ бүхий ургийн зүрхний  цахилгаан бичлэгийни аппарат
  • 8 сая төгрөгийн үнэ бүхий нүдний оншлогооны аппарат
  • Солонгос улсад үйлдвэрлэсэн BP868F маркийн автомат даралтын аппарат
  • Физик эмчилгээниы шарлагийн УВЧ аппарат зэрэг тоног төхөөрөмжүүдийг өгчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20369
0 эможи
keyboard_arrow_up