ХУД- дэх МХХ-ээс их, дээд сургууль, коллежийн захирал, сургалт хариуцсан менежерүүдэд мэдээлэл хийлээ
Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургууль, коллежийн захирал, сургалт хариуцсан менежерүүдэд Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дэд даргын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 02/60 тоот удирдамжийн дагуу хийгдэх хяналт шалгалтын бүрэлдэхүүн, зохион байгуулалтыг танилцуулж, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын цахим хаягнаас хяналтын хуудасны талаарх мэдээллийг татан авч ашиглах талаар зөвлөгөө өгч, хяналтын хуудасны плакатыг тарааж өглөө.
Үйл ажиллагаанд Хан-Уул дүүрэгт сургалт явуулж байгаа “Орхон” их сургууль, Технологийн дээд сургууль, “Хангай” дээд сургууль, “Тэнгэр” дээд сургууль, “Монгол” дээд сургууль, Эдийн засгийн үндэсний дээд сургууль, Дизайн урлагийн коллежийн төлөөлөл оролцлоо.