Орхон, Хөвсгөл аймгийн НХҮХ-тэй ажлын туршлага солилцлоо
2015 оны 4 сарын 10
Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдрийг угтсан сарын аяны хүрээнд Хан-Уул дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргаар батлуулсан удирдамжийн дагуу 2015 оны 04-р сарын 02-ноос 04-р сарын 04-ний өдрүүдэд 9 хүний бүрэлдэхүүнтэй баг Орхон болон Хөвсгөл аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсүүдийн ажлын туршлагаас судлаж ажилалаа.
Туршлага судлахад Орхон аймгийн НХҮХ нь 2014 онд салбартаа ажлаараа 1-р байрт орж, Хөвсгөл аймгийн НХҮХ нь дотоод хяналт шалгалтыг сайн хийж байгаа нь сайшаалтай байсан байна. ХУД-ийн НХҮХ тус хэлтсүүдийн ажлын туршлагаас судалж, харилцан бие биенээсээ суралцах үйл ажиллагаа явууллаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
20364
0 эможи