Э.Бат-Үүл Нийслэлийн Онцгой Байдлын газрын үйл ажиллагаатай танилцлаа

2015 оны 4 сарын 10

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийслэлийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаа, аврах, гал унтраах ажиллагааны багаж зэвсэглэмж, техник хэрэгслийг үзэж танилцлаа.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргаас Онцгой байдлын газрын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, албан хаагчдын ажиллах нөхцөл боломжийг дээшлүүлэхэд анхаарч  2013-2015 онд нийт 5.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.
Үүнээс нийслэлийн иргэдийг аливаа гамшгаас өөрийгөө болон гэр бүл, хамт олон, найз нөхдөө хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл, сургалт дадлага  олгоход зориулагдсан  Сургалт арга зүйн төвийн барилга байгууламжийг барихал шаардагдах 4,5 тэрбум, аврах, гал унтраах ажиллагааны багаж зэвсэглэмжийн шинэчлэлтийн ажилд 1,1 тэрбум төгрөгийг тус тус зарцуулжээ.   
Ингэснээр нийслэлчүүдийн ажлын байрны аюулгүй байдал, чанар хүртээмж сайжирч, болзошгүй гамшгийн үеийн бэлтгэл бэлэн байдал дээшлэх ач холбогдолтой юм гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20355
0 эможи
keyboard_arrow_up